“Дархан-Ус суваг” ХК-ийн Захиргаа удирдлага Хуулийн хэлтэс, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Дархан хотын томоохон үйлдвэрлэл, эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах ажил өнөөдөр /2026.03.25/ зохион байгууллаа.
Тус ажлын хэсэгт программ хангамж, ХАБЭА, эрүүл ахуй, хууль эрх зүй, байгаль орчин, автоматжуулалтын инженер, хэвлэл мэдээлэл, сургалт хариуцсан мэргэжилтнүүдээс гадна нарийн бичиг, дотоод хяналтын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд байгууллагын дотоод удирдлага, хяналт-шинжилгээ, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, орчин үеийн технологийн шийдлүүдийг судлахад чиглэн ажиллав.
Ажлын хүрээнд
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК
“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж:
Үйлдвэрлэлийн технологи, автоматжуулалтын түвшин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент
Байгаль орчны бодлого, хэрэгжилт
Дотоод хяналт, бичиг хэргийн зохион байгуулалт
Цахилгаан түгээх сүлжээний удирдлага, найдвартай ажиллагаа
Дижитал шилжилт, орчин үеийн шийдлүүд зэрэг чиглэлээр туршлага солилцлоо.
Энэхүү туршлага судлах ажил нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, дотоод хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, шинэ технологи нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа байсан юм.



