Дархан-Ус суваг ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөв байдал 90,4%-тай байна /2025.10.16/
Ажлын хэсэг Ус суваг ХК-ийн Ерөнхий инженер болон алба хэлтсийн зарим удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.
Өмнөх оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг өргөтгөн 8 чиглэлээр 22 төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд бүрэн хэрэгжсэн 20 ажил, одоо хийгдэж байгаа 2 ажил байна. Гүйцэтгэл 90,4%-тай. 168 нэр төрөл бүхий 250 сая төгрөгийн аюулгүйн нөөц 100% бүрдүүлсэн гэж Дархан-Ус суваг ХК-ийн Дэд захирал, Ерөнхий инженер Т.Буяндэлгэр танилцууллаа.
Тэд ундны усны хашаажуулалт, халдваргүйжүүлэлтийн тухай асуудлыг хөндөж байна. Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Дарга А.Янжмаа, Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Д.Амгаланбаяр, хорооны гишүүн, Төлөөлөгч Д.Элдэвсайхан, Л.Тамир, Г.Лхагважаргал болон аймгийн Засаг даргын Зөвлөх Я.Бат-Очир, Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.Ганбаяр, Зөвлөх инженер Ч.Батжаргал нар ажиллав. Мөн хурлын Ажлын албаны мэргэжилтэн Д.Гантулга, М.Хулан нар байлаа.
Нэмэлт мэдээлэл: Тус хамт олон 16600 айл өрх, 1500 гаруй ААНБ-тай цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байна.



