"Дархан хот байгуулагдсаны түүхт 64 жилийн ойг угтсан “Цэвэрч хот” аян 2025 оны 10-р сарын 03-наас 10-р сарын 11-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Аяны хүрээнд төрийн 80 гаруй байгууллага, 8 их дээд мэргэжлийн боловсролын сургууль, eрөнхий боловсролын 11 сургууль, 850 аж ахуйн нэгж байгууллага, 55 сууц өмчлөгчдийн холбоо, нийт 5600 гаруй иргэн оролцож, Дархан сумын 350 байршилд үүссэн 49,8 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Аяныг аймгийн Захирагчийн ажлын алба, Дархан сумын ЗДТГ, Боловсролын газар хамтран зохион байгуулж, цэвэрлэгээнд оролцсон хүүхэд багачууд, оюутан залуус, нийт албан хаагчид, СӨХ-н ажилчдад шуудай, бээлий, маск өгч Дархан хотын хог тээвэр ОНӨААТҮГазар хог татан авалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Ийнхүү хотынхоо цэвэр цэмцгэр байдалд хувь нэмрээ оруулсан хүүхэд багачууд, оюутан залуус, иргэд болон нийт Дарханчууддаа удахгүй болох хотын баярын мэндийг хүргэe.



