Онцгой байдлын ерөнхий газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль хамтран “Мэдлэгт суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч, сэтгэл зүйч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах чадамжийг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор тус сургалтыг жил бүр зохион байгуулдаг байна. Сургалт энэ сарын 16-18-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана.



