ДДЦС ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан сум, Малчин багийн нутаг, Уужим булаг гэдэг газарт Хараа голын эрэг дагуу орчны хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэлээ. Уг цэвэрлэгээний ажилд Цахилгаан цех, ДХХА цех, Механик бэлтгэлийн цех, Захиргаа удирдлагын хэлтэс, Инженерийн алба, Хяналтын хэлтэс, Хангамж үйлчилгээний хэлтэс,Санхүү бүртгэлийн хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн 80 гаран хүн оролцлоо. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хамтран ажилласан компанийн хамт олондоо баярлалаа.



