Хотын иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг хангах, ил задгай хог хаягдлыг багасгаж цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах зорилгоор “Ногоон хот” аяныг хоёр үе шаттайгаар Дархан сумын хэмжээнд зохион байгуулж удахгүй дүгнэх гэж байна. Аяны хүрээнд Дархан сумын 10,11,12 дугаар багуудын нийтийн зориулалттай орон сууцны нэгдүгээр давхарт /эхний нүүрэн талд/ худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирал болон багийн Засаг дарга нар оролцсон уулзалтыг 2 удаа зохион байгуулж, үзлэг шалгалтыг 3 удаа хийхэд гадна тохижилт хангалтгүй байгаа тул, өнөөдөр /2025.05.20/ аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Оргил газар дээр нь дахин ажиллаж, иргэдтэй харилцан ярилцаж богино хугацаанд тохижилтын ажлаа хийн өнгө үзэмжээ сайжруулахыг үүрэг болголоо.



