Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. "Хар ус гол" ТББ нь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон, "Нэг ардчилал клуб" байгууллагын 50 гаруй залуус мод тарих аянд нэгдэн /2025.05.10/ мод тарих ажлыг зохион байгууллаа.
Уг талбайд 1000 ширхэг улиас, 500 хайлаас, 4000 ширхэг бургас мод тарьж, усалгаа арчилгааг хийж гүйцэтгэлээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.



