Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.14/ байдлаар объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдснээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна. Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26.8 хувиар өссөн бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5% өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Хуурашилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
Эх сурвалж:Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар



