Засгийн газрын тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд өөрчлөлт орсон. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын агентлаг, сумдын ЗДТГ-ын 40 албан хаагчдыг хамруулан 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад оролцогчид чиг үүргийн шинжилгээ хийж, холбогдох санал дүгнэлтийг боловсруулж, шийдвэрлүүлэх, төрийн байгууллагын хүрээнд ажлын байрны шинжилгээ хийж, албан тушаалын тодорхойлтуудыг шинэчлэн боловсруулах зорилготой тус сургалтыг удирдлагын академийн сургагч багш нар удирдан чиглүүлж байна. Тус сургалтаар дамжуулан албан тушаалын тодорхойлолтын бүтэц, агуулга, боловсруулалтын арга зүй, эрх зүйн үндэслэл, ажлын байранд түгээмэл тулгардаг бэрхшээл, асуудлуудын талаар мэдлэг хуримтлуулж, арга зүйн зөвлөмж авах юм. Төрийн албан хаагчид хоёр өдрийн турш үргэлжлэх сургалтаар олж авсан онолын мэдлэгээ баталгаажуулж бодит жишээ, дадлага ажилтай хослуулж цаашид ажлын гүйцэтгэлд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.



