Дархан-Уул аймгийн ИТХ-ын Иргэний танхим болон Аймгийн Захирагчийн ажлын албанаас “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл болон иргэдийн төлөөлөл оролцож, хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн албажуулж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлснээр уг журам хууль, эрх зүйн орчны хүрээнд боловсронгуй болж, хэрэгжих нөхцөл бүрдэх юм.



