Дархан-Уул аймаг ой, хээрийн түймрийн шар буюу эрсдэлтэй түвшинд байна. Монгол Улсын Шадар сайдын 01 тоот тушаал, ОБЕГ-ын даргын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх чиглэлээр гарсан 02 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд хаврын хуурайшилтын улирлын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулийг зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд хүн тус бүрйин хувийн бэлтгэл, багаж техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, тэдгээрийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, түймэр унтраах дадлага сургууль хийлгэж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэг олголоо.
Дадлага сургуулилтад 9 үйлдвэр аанб-ын 12 бүлэг, 4 сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиуд оролцож байна.
Хаврын улиралд хуурайшилт ихсэж болзошгүй ой, хээрийн болон шар өвсний түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Ой, хээрийн түймрийн 80-90 хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна. Тиймээс аанб, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байна уу.



