Дархан хотын нийтийн эзэмшлийн орон сууцны хорооллуудад байрлах бохир усны гадна худгуудын угаалга, цэвэрлэгээний хаврын ажил эрчимтэй хийгдэж байна. Уг ажлыг "Дархан-Ус Суваг" ХК-ийн Орон сууц хэрэглэгчийн алба хариуцан гүйцэтгэж байна. Манай байгууллага жилд хоёр удаа төлөвлөгөөт байдлаар гадна худгийн цэвэрлэгээг тогтмол хийдэг. Гэсэн хэдий ч иргэдийн хариуцлагагүй хэрэглээнээс үүдэн бохир хальж гадагш урсах, шугам бөглөрөх, улмаар хохирол үүсэх эрсдэл байсаар байна. 00-ийн цаас, хүүхдийн живх, шалны алчуур, ариун цэврийн хэрэглэл зэргийг бохирын шугамд урсгах нь бөглөрөл үүсгэж, худгийн ажиллагааг доголдуулдаг. Хогоо суултуурт биш хогийн саванд хийж хэвшицгээе!
Цэвэр орчин — Хамтын хариуцлага
"Дархан-Ус Суваг" ХК



