Аймгийн онцгой комисс болон Засаг даргын захирамжийн дагуу "Дархан-Ус Суваг"ХК-ийн нийт 150 гаруй ажилтнууд үерийн далан, сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийж дуусгалаа.Хаврын улиралд үүсэх үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг багасгах зорилгоор тус компанийн ажилтнууд /2025.04.04/-нд 5, 6, 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах үерийн даланг цэвэрлэх ажлыг хийж нийт 6 машин хогийг зориулалтын газар асгалаа.
Дархан хотын соёлтой залуусыг хогоо зориулалтын газарт хаяж байхыг УРИАЛЖ байна.
"Дархан-Ус Суваг"ХК



