Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Амины орон сууцны хороолол”-ын төслийг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийнхэн анхны хурлаа 2025.02.14-ний өдөр хийж аймгийн хэмжээнд 4 жилийн хугацаанд иргэдэд үе шаттай олгох 1000 айлын амины орон сууцны газартай холбоотой асуудлаар ярилцан үйл ажиллагааныхаа үндсэн зарчим, төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар санал оруулж, дэд ажлын хэсэг байгууллаа. Эхний ээлжид энэ онд 250 айлын амины орон сууцны газрыг иргэдэд үнэгүй олгох бөгөөд дэд бүтэц татахад шаардлагатай зардлыг иргэд хувиасаа гаргах юм. Газар олгохтой холбоотой мэдээллийг ажлын хэсгээс тухай бүрд нь иргэдэд нээлттэй мэдээлнэ.



