XVII жарны “Хөхөгчин” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цас, мөсний их цэвэрлэгээ аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж эхлэлээ. Жил бүр уламжлал болгон хийдэг энэ удаагийн их цэвэрлэгээнд 1000 гаруй боловсролын байгууллагын оюутан залуус, мөн ахлах ангийн сурагчид тухайн багийн захиргаанаас хуваарилсан цас мөстэй зам талбайг цэвэрлэнэ. Цэвэрлэгээний ажлыг Дархан сумын ЗДТГ хариуцан аймгийн Захирагчийн ажлын алба хяналт тавин ажиллаж байна.
Хог хаягдлын тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллагууд 50 метр хүртлэх цас мөсөө цэвэрлэх үүрэгтэй.



