Дархан хотын менежер Я.Бат-очир, Захирагчийн ажлын албаны дарга Б.Оргил, инженерийн байгууламж шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганбаяр нар өнөөдөр /2025.01.14/ “Дарханы дулааны сүлжээ ТӨХК"-ийн удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж газар дээр нь ажиллалаа.
Уулзалтаар тус компанийн удирдлагууд байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаа, дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээ, тулгамдаж буй асуудлууд, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологийн талаар танилцуулга мэдээллийг хийв. Мөн 64 жилийн түүхтэй их хотын дулаан хангамжийн ойрын болон хэтийн төлөвлөлтийн талаар харилцан санал бодлоо солилцсон байна.



