Эдийн засгийн яам болон “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-аас өнөөдөр /2024.12.10/ “Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Монгол Улсын Их хурал, Засгийн газраас баримталж буй нэг бодлогын чиглэл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх асуудал юм.
Энэ хүрээнд Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, тогтоомж, олон улсын туршлага, "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын талаарх мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.



