Дарханчууд бүх улиралд нийтийн их цэвэрлэгээ хийдэг уламжлалыг хэвшил болгосон. Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй. Иймээс төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо 50 метр хүртэлх, харин иргэд байр, хашаа, гудамж орчны цас мөсийг цэвэрлэж, явган зорчигч болон авто машин аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн ажиллахыг нийт Дарханчууддаа уриалж байна.
"ЭРСДЭЛГҮЙ ХОТЫН ТӨЛӨӨ-ХАМТДАА"



