Монгол улсын Шадар сайдын 103-р тушаал, аймгийн Засаг даргын Захирамжаар аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээг газар дээр нь хийх зорилготой дөрвөн сумдад найман шуурхай бүлэг өнөөдрөөс /2024.12.04/ ажиллаж эхэллээ.
Тус шуурхай бүлэгт 4-5 хүний бүрэлдэхүүнтэй төрийн албан хаагчид малчдын өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцан эрсдэлийн үнэлгээ гаргаж малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж мэргэжлийн заавар зөвлөмж өгөх юм.
Мөн Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан хөтөлбөрт хамрагдаж зээл авсан 120 малчин өрхөөс санал хүсэлт авч, зээлийн зарцуулалт болон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажиллаж байна.



