Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 5 дугаар тогтоолын хавсралтаар “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийн маягт”-ыг, “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийн маягт”-ыг, “Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт”-ыг тус тус шинэчлэн баталж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.4.3, Авлигын эсрэг хуулийн 18 дугаар сарын 18.2.1 дэх заалт болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсгийн 1.6-д “Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаар мэдээлэл өгөх журам, мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг хүлээн авч бүртгэх бүртгэлийн болон мэдээ, тайлангийн маягт, мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах зааварчилгааг Авлигатай тэмцэх газрын дарга батална.” гэж тус тус заасныг үндэслэн ХАСХОМ, ХАСУМ, Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт нөхөх зааврын төсөлд санал авч байна. Энэхүү зааврын төслийг баталснаар нийтийн албаны байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа болон захиргааны хэм хэмжээ тогтоосон бусад эрх зүйн актад ямар нэгэн өөрчлөлт орохгүй ба тухайн байгууллагад хүний нөөцийн хэрэгцээ, санхүүгийн үр дагавар үүсэхгүй болно.
Төсөлтэй холбоотой саналаа baasandelger@iaac.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 70110252



